Мексикийн шөнийн цэнгээний газарт гал тавьсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-29 12:17:10
Yesukheitumur Tumurbaatar

МЕХИКО. /BBC/. Мексикийн Веракрус хотын шөнийн цэнгээний газарт гал тавьсны улмаас 23 хүн амиа алдаж, 13 хүн гэмтжээ. 


“Caballo Blanco” шөнийн цэнгээний газарт амиа алдсан хүмүүсийн 8 нь эмэгтэй, 15 нь эрэгтэй байсан аж. Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан мэдээлсэн байна.


Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, гэмт этгээдүүд шөнийн цэнгээний газрын гарцуудыг хаасны дараа гал тавьсан байна. Уг хэрэгт хар тамхины картелүүд холбоотой байж магадгүй гэж цагдаагийн газраас мэдээлжээ.

Холбоотой мэдээ