Иргэний бичиг баримтаа энэ сарын 30-аас өмнө цэгцлэхийг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-07 11:41:42
oyuka_hu@yahoo.com

УИХ болон Орон нутгийн сонгуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 30-аас түр хугацаагаар хаана. Иймд иргэд хаягийн хөдөлгөөнөө цэгцлэхийг аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газраас санууллаа.

Өнгөрсөн онд тус аймагт Даваат, Яргуйт, Уртын гол баг шинээр байгуулагдсантай холбоотойгоор 3840 иргэн хаягийн шилжүүлэг хийлгэх шаардлагатай байгаа юм. Үүнээс 2846 нь шилжүүлгээ хийжээ. Үлдсэн иргэд бичиг баримтын зөрчлөө яаралтай арилгахыг анхааруулж байна. Үүнээс гадна цахим үнэмлэхээ хаясан, сунгалт хийлгэх  шаардлагатай иргэд ч цөөнгүй байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ