Говьсүмбэрт 3700 орчим сурагч ерөнхий боловсролын сургуульд суралцана

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-08-29 15:52:41

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт 2019-2020 оны хичээлийн жилд нийт 3700 орчим сурагч суралцах бол цэцэрлэгт 1500 орчим хүүхэд  сургуулийн өмнөх боловсрол эзэмших албан ёсны тоо гарчээ.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан аймгийн БСУГ-аас багш нарын дунд сургалтын сайжруулсан хөтөлбөрийн талаар уулзалт, семинар зохион байгуулсан аж.

Эдүгээ сургууль, цэцэрлэгүүд хичээлийн бэлтгэлээ хангаад дуусч байна. Сүмбэр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн спортын гаднах талбайн засвар дуусах дөхөж байгаа бол хоёрдугаар сургуулийн шинэ барилгын ажил үргэлжилж буй.

Говьсүмбэр аймгийн боловсролын салбар өнгөрсөн жил боловсролын чанарын үнэлгээгээр улсад гурав, элсэлтийн ерөнхий шалгалтаар 10 дугаар байрт оржээ. 

Холбоотой мэдээ