Нийт нутгийн 60 шахам хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй гэж тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-30 09:40:50

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн тодорхойлсноор тус аймгийн нийт газар нутгийн 60 шахам хувьд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар тооцжээ.  

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнд бэлчээрийн даацыг багийн нутгийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцоолж гаргажээНийт нутгийн 40 хувь бэлчээрийн нөөцтэй, 20 хувь бэлчээр хүрэлцээтэй байхаар дүн гараад байна. Харин газар нутгийн 30 хувьд бэлчээрийн даац 1-3, 10 хувьд таваас дээш олон дахин хэтэрсэн байна гэж үзжээ.

Зуншлагын байдал нийт нутгийн 80 гаруй хувьд хэвийн, 20 орчим дунд зэрэг гэсэн үнэлгээтэй ихэнх нутгаар сайн байсан ч нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир, сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын болц гүйцээгүй байгаа нь бэлчээрийн даац хэтэрсэн үнэлгээ гарах шалтгаан болсон гэж мэргэжлийн байгууллага дүгнэж байна

Холбоотой мэдээ