Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-30 13:02:29

МОСКВА. /РИА Новости/. Америкийн жүжигчин Мэттью Макконахи Техассын их сургуулийн профессор цол хүртжээ.


Макконахийг Остин хот дахь оюутны хотхонд багшаар ажиллахыг 2015 онд урьж байжээ. Ирэх намраас тэрбээр радио, телевизийн тэнхимд багшлахаас гадна ур чадварын хичээлээ үргэлжлүүлэн  явуулах аж. Оскарын шагналт жүжигчин Мэттью Макконахийг оюутнууд ихэд хүндэлдэг гэнэ. Тэрбээр 1993 онд кино урлагаар докторын зэрэг хамгаалсан байна.


Мэттью Макконахи 50 гаруй кинонд дүр бүтээж байсан бөгөөд “Dallas buyers club” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын болон Алтан бөмбөрцгийн шагнал хүртэж байжээ. 

Холбоотой мэдээ