Угандад “Эбола” вирусний халдварын тохиолдол дахин бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2019-08-30 13:57:05

КАМПАЛА. /Xinhua/. Уганда улсын баруун нутагт “Эбола” вирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээлжээ.


Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Жойс Морику Кадукийн мэдээлснээр, лхагва гарагт ээжийнхээ хамтаар Уганда улсын хилээр нэвтэрсэн 9 настай Конго охиноос “Эбола” вирусний халдвар илэрсэн ажээ.


Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаар гэр бүлийнхний хамт аялсан таван настай Уганда хүүд өнгөрсөн зургадугаар сарын 11-нд анх “Эбола” вирусний халдвар илэрснээс хойш Угандад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан юм. Үүнээс хойш “Эбола” вирусээр халдварласан хоёр тохиолдол бүртгэгдсэнээс бүгд нас барсан байна.


Уганда улс нь “Эбола” вирусний халдварын тархалт ноцтой хэмжээнд хүрээд буй Конго улстай хил залгаа оршдог юм. Сүүлийн 10 сарын хугацаанд Конгод уг халдвар авсан 2000 гаруй хүн бүртгэгдсэнээс 1400 орчим нь нас баржээ.


Конгод дэгдээд буй “Эбола” вирусний тархалт нь 2014-2016 онд Баруун Африкт дэгдэж байсан уг халдварын тархалтын араас бичигдэх хэмжээнд хүрсэн бөгөөд тухайн үед 28616 хүн халдвар авснаас 11310 нь нас барсан гэж ДЭМБ-ын тайланд мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ