Хүүхдүүдэд сургамжтай номууд бэлэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-02 18:42:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал ёслолын нэг ном бэлэглэх ёслол өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо.

Сяо Лин Дин Дан зохиолчийн “Усны үхрийн үзэсгэлэн гоо шалгаруулах уралдаан”, “Адлагдсан ногоонууд аминд орсон нь”, “Аршийн орныг авран хамгаалсан нь”, “Сүүлт одны нууцлаг хорхой”, “Эрэлхэгжүүлэх усны жор”, “Элсэн цөлийг зорьж эрэлхэг гавьяа байгуулсан нь”, “Хүр хорхойн эрэлд гарсан нь”, “Дэггүй сахиусан тэнгэрүүдийн дэгдээсэн үймээн”, “Морин зөгийн дайлалдаан”,  “Цэцгийн сахиулсны шагнал” зэрэг Сахиусан тэнгэрүүдийн ёс суртахууныг өгүүлсэн 10 боть  зурагт үлгэрийн номуудыг сурагчдад тараан өгсөн байна.

Дээрх номд сайхан санаатай, өөдрөг, үнэнч цайлган, даруу төлөв зан байдал, хариуцлага, уучлалын тухай  зэрэг  ёс суртахууны сайхан үлгэр жишээг хүүрнэснээрээ хүүхдэд сургамжтай болжээ. 


Холбоотой мэдээ