Үндэсний супер лигийн хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-07 16:25:29

Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо /МҮСБХ/-ны Үндэсний супер лигийн плей-оффын эхний шатны гурав дахь тоглолтоор хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.

Спортын төв ордонд болсон тус тэмцээнд “Хасын хүлгүүд”, “Альянс Тех Харцага” багууд өрсөлдөгчдөө хожиж, цувралыг 3:0-оор тэргүүлэн хагас шигшээд үлдэв. Альянс Тех Харцага-Дундговь Мон-Алтиус Смарт 3:0-ээр хожсон юм. Тоглолтын өмнө “Смарт”-ын А.Гансүх Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын амжилт нь ахисан тоглогч Ч.Энхтайван 2015-2016 оны улирлын шилдэг шинэ тоглогч, “Алтан Дорнод Архангай Лидер” багийн төвийн тоглогч Чу Мадабум 2015-2016 оны улирлын шилдэг хамгаалагчаар тодорч тус тус шагналаа гардав.

Д.Өлзий

Холбоотой мэдээ