Чандмань суманд универсаль трактор олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-04 10:12:30

Ховд /МОНЦАМЭ/.  "Бадрангуй орших ХХК-аас Хөшөөт хөгжил сангийн 54.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Чандмань сумын ЗДТГ-т универсаль трактор нийлүүлжээ.

Энэ тракторыг Чандмань суманд анх удаа олгосон төдийгүй сумын төвийн тохижилт үйлчилгээ, газар тариалангийн ажлыг дэмжих чиглэлээр ашиглах юм.

Тус трактор нь шанаганы багтаамж болон хөдөлгүүрийн хүчин чадал өндөр, шатахуун зарцуулалт бага учраас ухах, түрэх ажилд тохиромжтой гэнэ. 

   

Холбоотой мэдээ