“The Hu” хамтлаг шинэ он хүртэл Хойд Америкт тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-04 19:36:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болоод буй “The Hu” хамтлагийнхан есдүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 7 хүртэл Хойд Америкт аялан тоглоно. Энэ тоглолтоо Канад улсаас эхлэн Хойд Америкийн бүх хотыг тойрон тоглох шахуу хуваарь гаргасан байна. 

Тус хамтлагийнхан өнгөрсөн сард "Чингис хаан" дуугаа олны хүртээл болгосон. “The HU” хамтлагийн “Чонон сүлд” дуу АНУ-ын ITUNES-д 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан билээ. Хойд Америкт өвлийг эхлүүлэн шинэ жилийн өмнөхөн эх орондоо ирэх “The Hu”  хамтлагийнхан удахгүй эх орноосоо мордох гэж байна.

Холбоотой мэдээ