Зорчигчийн урсгал багассантай холбоотойгоор нэмэлт галт тэргийн аяллыг зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-09-05 10:44:45
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Маргааш буюу есдүгээр сарын 6-наас Эрдэнэтээс Улаанбаатар, Улаанбаатараас Эрдэнэтийн чиглэлд нэмэлтээр явж байсан галт тэрэг зорчихгүй болсныг Улаанбаатар төмөр замын Эрдэнэт өртөөнөөс мэдэгдэж байна.   

Улаанбаатар-Дархан-Уул аймгийн авто замыг засч байгаатай холбоотойгоор галт тэргээр зорчих иргэдийн тоо нэмэгдсэн тул тус байгууллага наймдугаар сарын 10-наас Улаанбаатар-Эрдэнэийн чиглэлд мягмар, пүрэв, бямба гаригт 21:40 цаг, Эрдэнэтээс-Улаанбаатарын чиглэлд лхагва, баасан, ням гаригт 21:15 цагт нэмэлт галт тэрэг гаргаж зорчигчдыг тээвэрлэж байсан юм.

Есдүгээр сар гарсаар зорчигчийн урсгал эрс буурч 311 дүгээр галт тэрэгний дүүргэлт 80-85 хувь, 975 дугаар галт тэрэгний дүүргэлт 65 хувьтай байгаа тул энэ сарын 6-наас нэмэлт галт тэргийг аялуулахгүй болжээ.

 

Холбоотой мэдээ