БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-05 14:09:43

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар пүрэв гарагийн өглөө утсаар ярьжээ.


Талууд хоёр талын худалдааны хэлэлцээний таатай нөхцөлийг бий болгох чиглэлд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.


БНХАУ-АНУ-ын эдийн засаг, худалдааны өндөр түвшний хэлэлцээний 13 дахь үе шат ирэх 10 дугаар сарын эхээр Вашингтон хотод болно. 

Холбоотой мэдээ