"Элсэн тасархайн шагайн тойром-2019" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-09-06 10:58:12

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Рашаант сумын нутаг домогт Хөгнө-Хан уулын өвөрт үзэсгэлэнт Элсэн тасархайг түшиглэн уламжлал болон зохион байгуулдаг "Элсэн тасархайн шагайн тойром-2019" үндэсний спортын үйл ажиллагаа боллоо

Тус үйл ажиллагаа 12 дахь жилдээ болж, уурхайн түрлэг хангинууллаа. Багийн харваанд 17 багийн 140 гаруй харваач оролцсоноос Т.Түвшинжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Ёсөнзүйл сумын баг түрүүлж, н.Алтангэрэл ахлагчтай Улаанбаатар хот, Х.Ууганбаяр ахлагчтай Архангай аймгийн Хашаат сумын баг удаах байр эзэлжээ.

Шагайн цуваа харваанд Булган аймгийн Гурванбулаг сумын харваач Н.Намхай, Улаанбаатар хотын харваач Б.Жаргалсайхан, Булган аймгийн Рашаант сумын харваач А.Дэмбэрэлсайхан нар эхний гурван байр эзэлсэн байна.

Чавх харвааны төрөлд тэргүүн байрыг Р.Бумбага ахлагчтай Булган аймгийн Тэшиг сумын баг эзэлж, чавхны цуваа харвааны төрөлд Булган аймгийн харваач Б.Дамдин, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харваач О.Очирхуяг, Булган аймгийн Тэшиг сумын харваач Л.Чулуунбаатар нар эхний байр эзэллээ.

Тус аймагт шагайн харваа эртнээс уламжилж ирсэн бөгөөд Хангинахын шугуй, Сөрт, Жагайтын зэрэг томоохон тойрмыг жил бүр уламжлал болгон зохиодог юм. Харин Рашаант сумынхан аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийг дотоод, гадаадын жуулчдад сурталчлах зорилгоор “Элсэн тасархайн шагайн тойром” жил бүр зохион байгуулдаг болжээ.

Холбоотой мэдээ