Өглөөний хүн уулзалтад 270 гаруй эмэгтэйчүүд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-05 17:50:49

Завхан /МОНЦАМЭ/. Улиастайд иргэдийн өглөөний цагийг үр дүнтэй өнгөрөөх, мэдээлэл солилцож тулгамдаж буй асуудлуудаа хамтран шийдвэрлэх зорилготойгоор “Өглөөний хүн” уулзалтыг зохион байгуулж хэвшжээ.

“Өглөөний хүн” уулзалтад нийт 270 гаруй эмэгтэйчүүд идэвхтэй оролцсон байна. Өнөөдрийн байдлаар тус уулзалтыг сард хоёр удаа тогтмол явуулж тухайн уулзалтад оролцож буй иргэдийн хүсэлтээр өөр сэдвээр харилцан ярилцаж санал бодлоо солилцдог байна. Түүнчлэн бизнесийн хамтран ажиллах санал, гэрээг энэ уулзалтаар дамжуулан эмэгтэйчүүд авдаг байна. “Өглөөний хүн” нэртэй анхны уулзалтаар "Өглөөний цагийг үнэ цэнтэй болгоё” уриалгыг гаргаж түүнээс хойш нийт 60 гаруй удаа уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтад оролцогчид нийгмийн бүхий л давхаргын эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлаар нээлттэй ярилцаж эдгээр асуудлуудыг хэрхэн яаж ямар гарцаар шийдвэрлэх талаар санал солилцдог уламжлалтай аж. Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан оюутан, өсвөр насны охидод зориулсан эрүүл мэндийн цуврал лекцийг эмч нартай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Өглөө эртлэн босож оюуныг дээдлэн зорилгынхоо төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, гэрэлт ирээдүйнхээ төлөө тэмүүлж буй бүсгүйчүүдэд “Өглөөний хүн” үргэлж нээлттэй хэмээн зохион байгуулагчид мэдээлэв. 

Холбоотой мэдээ