Улиастай сумын хэд хэдэн газрын хөрс бохирдолттой гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-09 10:21:54

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цаг уур орчны шинжилгээний газраас Улиастай сумын хөрсний хяналт шинжилгээг улирал бүр хийдэг бөгөөд наймдугаар сарын хөрсний шинжилгээний мэдээллийг өглөө.

Аймгийн төв Улиастай сумын хөрсний хяналт шинжилгээг 16 цэгт агро химийн долоо, хүнд металлын 12, нийт 304 үзүүлэлтээр хяналт шинжилгээг хийжээ. Хөрсний чанарын MNS5850:2008 стандарттай харьцуулан стандартаас давсан тохиолдлыг доорх графикаар харуулсан байна. Шинжилгээгээр Жинст багийн Дулаахан зуух, Улиастай зочид буудлын орчмын хөрсний цайрын агууламж 1.5-1.6 дахин их. Мөн Дулаахан уурын зуух, Цэвэрлэх байгууламж, Цэргийн анги, Улиастай зочид буудлын орчмын хөрсний стронцийн агууламж 1.1-1.6 дахин их стандартаас давсан бохирдолтой байна хэмээн аймгийн ЦУОШГ-ын Байгаль орчны шинжилгээний лабораториос мэдээлэв.

Холбоотой мэдээ