Японы Эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд Р.Эрдоган оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-09 12:11:37
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Японы Эзэн хаан Нарухитог хаан ширээнд залах ёслолд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган оролцоно.


Ирэх сарын 21-22-нд болох Японы шинэ Эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд оролцоно гэж тэрбээр Эскишехир мужийн төвд байрлах “Одонпазари” орчин үеийн урлагийн музейн нээлтийн үеэр мэдэгдсэн байна.


Японы Эзэн хаан асан Акихито хаан ширээнээс буусны дараа буюу тавдугаар сарын 1-нд Нарухито хаан ширээг залгамжлах болсон билээ.

Холбоотой мэдээ