АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрийг "Талибан" шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-09 09:28:25

КАБУЛ/ВАШИНГТОН. /The Guardian/.  “Афганистаны талтай өрнүүлж буй найрамдлын хэлэлцээг цуцалснаар Америкчууд илүү их хохирно” гэж “Талибан” хөдөлгөөн өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани болон "Талибан" хөдөлгөөний гол удирдагчидтай ням гарагт хийхээр товлож байсан нууц хэлэлцээгээ цуцалсантай холбогдуулан дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Өнгөрсөн пүрэв гарагт Кабул хотод болсон дэлбэрэлтийн улмаас 12 хүн амиа алдсаны дунд Америкийн цэрэг байсан бөгөөд уг халдлагын хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээсэн ажээ. 


"Талибан" өндөр ач холбогдолтой найрамдлын хэлэлцээний үеэр гал зогсоож чадахгүй байна гэж Д.Трамп жиргэсэн юм. Харин “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч нэг үйл явдлаас үүдэн 20 орчим жил үргэлжилж буй дайныг дуусгах найрамдлын хэлэлцээг зогсоосныг шүүмжилсэн байна. Мөн тэрбээр "Талибан", Афганистаны Засгийн газрын төлөөлөгчид есдүгээр сарын 23-нд хэлэлцээ хийхээр товлосон байсныг онцолжээ. 

Холбоотой мэдээ