Дуут суманд 300 хүний суудалтай Соёлын төв ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-09 17:48:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дуут суманд улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 хүний суудал бүхий хоёр давхар “Соёлын төв” барьж ашиглалтад орууллаа.  

Энэхүү соёлын төв нь сум орон нутгийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сумын хэмжээнд урлагийн тоглолт зохион байгуулах, залуучуудыг хөгжүүлэх, улмаар соёлын биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Дуут сумын хуучин соёлын төвийн 1998 онд аж ахуйн зориулалтаар баригдсан бөгөөд барилгын ашиглалтын хугацаа дууссан, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ соёлын төв барихаар тусгажээ. 

Уг  соёлын төвийн барилгын гүйцэтгэгчээр “Чандмань уушир” ХХК-ийн хамт олон ажиллав.  

Холбоотой мэдээ