Норвегт учир битүүлэг өвчний улмаас олон нохой үхжээ

Дэлхийд | Сонин хачин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-10 10:30:17
Yesukheitumur Tumurbaatar

ОСЛО. /CNN/. Норвегт сүүлийн хэдэн өдрийн хугацаанд учир битүүлэг өвчний улмаас олон тооны нохой үхсэн байна.


40 гаруй нохой бөөлжиж, гүйлгэж, зарим үхсэн гэж Норвегийн Хүнсний аюулгүй байдлын газраас мэдээлжээ. Харин Норвегийн үндэсний “NRK” телевизийн мэдээлснээр, уг өвчний улмаас 25 нохой үхжээ.


Эхний тохиолдол нийслэл Осло хотод гарсан бол өөр 13 хотод яг ижил төрлийн шинж тэмдэгтэй тохиолдол илэрсэн байна. Мал эмнэлгийн хүрээлэнгийн мэдээлснээр, үхсэн нохойнуудад задлан шинжилгээ хийхэд хоёр төрлийн сэжигтэй вирус илэрсэн хэдий ч энэ нь уг өвчний шалтгаан болохыг нотлоогүй байгаа аж.

Холбоотой мэдээ