Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна

Дэлхийд | Боловсрол
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-10 19:02:48
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Бид боловсролын чанарыг сайжруулах чиглэлд анхааран ажиллана гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр мэдэгджээ.


“Боловсролын чанарыг сайжруулахад илүү их цаг хугацаа, хүчин чармайлт шаардлагатай байгаа бөгөөд бид үүнд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж Истанбул хотын ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тэрбээр мэдэгдэв.


Мөн тэрбээр "Шударга ёс, хөгжлийн нам 2002 онд эрх баригч болсноос хойш Туркийн Үндэсний боловсролын яамны жилийн төсөв 1.3 тэрбум ам.доллароос 19.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн" гэдгийг цохон дурдлаа.

Холбоотой мэдээ