БНСУ-ын Бусан хотын эмч нарын баг Ховд аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. БНСУ-ын Бусан хотын эмнэлгийн мэс засал, зүрх судас, дотор, сувилахуйн чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 17 хүний бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 10-13-ны өдөр Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж байна.
Тус эмч нарын баг иргэдэд үнэ
төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийнэ. Зарим сонгогдсон
өвчтөнүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Аймгийн БОЭТ-ийн эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажлын байран дахь сургалтыг зохион
байгуулах аж.
БНСУ-ын
Бусан хотын эмч нарын багийг аймгийн
Засаг даргын орлогч Ч.Уранчимэг болон холбогдох байгууллагын удирдлагууд хүлээн
авч уулзлаа.
Уулзалтаар Ховд аймгийн иргэдийн дунд
зонхилон тохиолдож
буй өвчлөлийг хэрхэн бууруулах талаар санал солилцож, цаашид эмч нарыг чадваржуулах “Эмч солилцооны
хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх замаар хамтран ажиллахаар боллоо.
Тус эмч нарын баг Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумын
эмнэлэгт яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, Цэцэг суманд ундны усны хатуулаг бууруулах
тоног төхөөрөмж нийлүүлэх аж.