Д.Трамп Ж.Болтоноос огцрохыг хүсжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-09-11 09:53:55

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаа хүлээлгэн өгөхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоноос хүссэн талаараа мягмар гарагт твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Д.Трамп уг нийтлэлдээ Ж.Болтонтой тэр болгон санал нийлдэггүй байснаа онцлоод, түүний халааг авах хүнийг ирэх долоо хоногт танилцуулна хэмээн бичжээ. Мөн тэрбээр Ж.Болтоны хичээл зүтгэлд талархал илэрхийлсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Ж.Болтон твиттер хуудсандаа нийтлэхдээ, би огцрох хүсэлтээ гаргахад “энэ талаар маргааш ярилцъя” гэж Ерөнхийлөгч Трамп хэлсэн гэжээ. Ж.Болтон мягмар гарагт “Fox News” сувагт өгсөн ярилцлагын үеэр огцрох хүсэлтийг өөрөө эхлээд гаргасан хэмээн хэлжээ.


2018 оны дөрөвдүгээр сараас Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажилласан Ж.Болтон нь Д.Трампын гурав дахь зөвлөх бөгөөд түүний өмнө Майкл Флинн, Герберт Рэймонд МакМастер уг албан тушаалыг хашиж байжээ. 

Холбоотой мэдээ