Ховд аймаг БНСУ-ын Аялал жуулчлалын корпорацитай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци (КТО)-ийн төлөөлөгчид Ховд аймагт ажиллалаа.
Тус аймаг иргэдийнхээ амьдрал ахуйд түшиглэсэн тогтвортой, байгаль орчинд ээлтэй
аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн “Гурван сэнхэр төвтэй таван од” дэд
хөтөлбөр хэрэгжүүлж
буй.
Хөтөлбөрийн хүрээнд монгол
наадам, угсаатны бүлгүүдийн өв соёл, уламжлал, ахуй
амьдралыг гадаад, дотоодын
жуулчин, амрагчдад
цогцоор нь сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Мөнгөлөг шагшуурга”, “Цайны
зам” зэрэг өвөл, зуны аялал жуулчлалын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.
Ингэснээр жил ирэх тусам Ховд аймгийг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2018 онд гадаад орноос 7100, дотоодын 39 мянган аялагчийг хүлээн авчээ.
Үүнтэй
холбогдуулан БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал
жуулчлалын төрийн өмчит корпораци (КТО)-аас Ховд аймгийн аялал
жуулчлал, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци (КТО)-ийн
Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирал Пак Жонүн орон нутагт ажиллах үеэр аймгийн
Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд талууд хамтын ажиллагаагаа
өргөжүүлэх, бэхжүүлэх талаар санал солилцжээ.