Мастеруудын ДАШТ-ээс Д.Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-12 10:40:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман улсын Зүль хотод зохион байгуулж буй буудлагын мастеруудын ДАШТ-ий лхагва гарагт болсон эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны төрөлд Дашдоржийн Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ.  


Мягмар гарагт тус тэмцээний эрэгтэйчүүдийн 45-54 насны ангиллын 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 244,5 оноогоор алтан медаль хүртсэн билээ. Мөн эмэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд Н.Цэрэндолгор, эрэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд С.Батнасан /хоёулаа 75-аас дээш нас/ алтан медаль хүртсэн юм. Ням гарагт /2019.09.15/ дуусах тус тэмцээнд Монгол Улсаас нийт 15 ахмад тамирчин цэц мэргэнээ сорьж байна.

Холбоотой мэдээ