Гэрээгүй “Brexit”-ийн эрсдлүүдийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-12 13:15:42

ЛОНДОН. /BBC/. Их Британи Европын Холбооноос гэрээ байгуулахгүйгээр гарснаар үүсэж болзошгүй хамгийн таагүй нөхцөл байдлыг тусгасан төлөвлөгөөг тус улсын Засгийн газар танилцуулжээ.


Лхагва гарагт нийтэлсэн “Yellowhammer” төлөвлөгөөнд гудамжуудад үймээн дэгдэх, хоол хүнсний үнэ өсөх, эмнэлгийн хэрэгслийн хангамж багасах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй хэмээн тэмдэглэсэн байна.


Наймдугаар сарын 2 хэмээн хаягласан уг баримт бичигт олон нийт болон бизнес эрхлэгчид гэрээгүй “Brexit”-ийг хүлээн авахад бэлэн биш байгааг онцолсон байжээ.


Сөрөг хүчний удирдагч Жереми Корбин уг төлөвлөгөөний талаар хэлэхдээ, Ерөнхий сайд үндсэн хэрэгцээгээ ч хангаж чаддаггүй хүмүүсийг шийтгэхэд бэлтгэж буйг батлан харууллаа гэжээ. 

Холбоотой мэдээ