Цахир сумын Эрүүл мэндийн төвийн шинэ барилга 60 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-19 16:09:32

Архангай /МОНЦАМЭ/. Цахир суманд улсын төсвийн 1 тэрбум 440.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 ортой эмнэлгийн шинэ барилгыг “Ган Зосон” ХХК гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар нэг давхрын өрлөгөө дуусч, хоёр давхар руу оржээ. Энд зөвхөн эмнэлгийн барилга бус гурван машины гарааш бүхий моорог, уурын зуухын хамт барьж байгаа юм. Гэрээний хугацаа 11 дүгээр сарын 1-нд дуусах юм. Шинэ барилга ашиглалтад орсноор эмч, ажилчид болоод хэвтэн эмчлүүлэгчдийн ая тухтай байдал хангагдахаас гадна эмчилгээний үр дүн эерэг байх юм.

Сумын хуучин эмнэлэг нь газрын цэвдэгээс үүдэлтэйгээр цонх, хаалга, ханаараа нэвт цуурч, дулаан алдалт ихтэй учраас хүйтний улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байв. Хүндрэлгүй жирэмсэн эх, ханиад томуунаас бусад хүнд, хүндэвтэр өвчтөнийг аймаг руу шууд зөөдөг байжээ. 

Холбоотой мэдээ