Японы 3 иргэн Оросын Элчин сайдын яам руу нэвтрэхээр завдав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /TASS/. Японы гурван иргэн Оросын Элчин сайдын яамны байр руу нэвтрэхээр оролдсон тухай яамны хэвлэлийн алба өнөөдөр мэдэгдэв.
"Баасан гарагийн өглөө Японы гурван иргэн /нэг эрэгтэй болон түүний 15-20 насны хоёр охин/ Элчин сайдын яамны байрны төв хаалгаар нэвтрэх гэж оролдсон. Тэд өөрсдийгөө Швейцарийн иргэд гэж хэлснийг" гэж мэдэгдэлд дурджээ.
“АНУ-ыг эсэргүүцсэн үзэл бодолтой байгаа учраас Японд улс төрийн хавчлагад өртөөд байна. Тиймээс бид улс төрийн орогнол хүсэхээр энд ирлээ” гэж тэд ярьсан байна.
Тэд түрэмгий авир гаргах төлөвтэй байсан тул Японы хууль сахиулагчдаас тусламж хүссэн тухайгаа Оросын Элчин сайдын яам мэдэгдэлдээ дурджээ.
Мөн өнөө өглөө Оросын Элчин сайд Японы Гадаад хэргийн яамны Европын газрын даргатай уулзах үеэрээ "улс төрийн орогнол хүсэх тухай асуудлыг хэлэлцэж, Японы иргэдэд хариу мэдээлэл өгнө" гэж мэдэгдсэн байна.
Д.Нямтулга