Конгод усан онгоц осолдсоны улмаас 34 хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-16 10:52:51
Yesukheitumur Tumurbaatar

КИНШАСА. /BBC/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Конго мөрөнд усан онгоц живсний улмаас 34 хүн амиа алджээ.


Цагдаагийн газрын мэдээлснээр, нуур болон гол мөрөн дээгүүр хүн тээвэрлэхэд ашигладаг халим агнуурын усан онгоцонд 100 гаруй зорчигч байсны 76-г нь аварчээ. Уг усан онгоц тус улсын хойд нутгийн Маи-Ндомбе мужаас нийслэл Киншаса хот руу явж байжээ.


"Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа боловч зорчигчид аврах хантааз өмсөөгүй байсан байх магадлалтай байна. Конгод усан онгоцны аюулгүй байдал болон даац хэтрүүлсэн тээвэрлэлтээс болж иймэрхүү осол олонтой гардаг" гэж орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Үүний зэрэгцээ тус улсад зам тээврийн сүлжээ сайн хөгжөөгүйгээс иргэд усан замын тээврийг гол төлөв ашигладаг байна.

Холбоотой мэдээ