Дүрвэгсдийг Туркт хүргэх хоёр дахь хөлөг онгоц Грекээс хөдөллөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-08 15:53:25

АФИН. /TASS/. 45 дүрвэгчийг суулгасан хоёр дахь хөлөг онгоц Европын Холбоотой /ЕХ/байгуулсан гэрээний хүрээнд Грекийн Лесбос арлаас Турк улсыг чиглэн хөдөллөө.

Уг хөлөг онгоцонд суусан цагаачид пакистан гаралтай хүмүүс аж. Дүрвэгсдийг Туркт хүргэх өөр нэгэн хөлөг онгоц баасан гарагт мөн Турк руу хөдөлнө.

Дөрөвдүгээр сарын 4-нөөс хойшхи хугацаанд эхний 202 дүрвэгчийг Грекийн арлуудаас Туркт хүргэжээ. Ингэснээр цагаачид болон Сирийн дүрвэгсдийг солилцох Турк -ЕХ-ны гэрээ бодитоор хэрэгжиж эхэлж байгаа юм. Үүний сацуу түр оршин суух эрх хүссэн цагаачдын өргөдлийг шуурхай хүлээн авч хэлэлцэх, татгалзсан хариу авсан хүмүүсийг буцаах ажилд Грекийн талд хүн хүч дутагдаж байгаа аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ