"It: Chapter Two" кино “Box Office”-ийг дахин тэргүүллээ

Дэлхийд | Соёл урлаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-17 10:19:15
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ ЙОРК. /Variety/. АНУ-ын “Warner Bros” компанийн бүтээл “It Chapter Two” кино хоёр дахь долоо хоногтоо “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүлжээ.


Стефен Кингийн аймшгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “It” киноны хоёрдугаар анги болох уг кино нээлтээ хийснээс хойших хоёр дахь долоо хоногтоо АНУ-ын зах зээлээс 47 сая ам.долларын ашиг олсон бол олон улсын зах зээлээс 169 сая ам.долларыг ашиг олжээ.


Ингэснээр тус кино олон улсын зах зээлээс нийт 323 сая ам.долларын ашиг олоод байгаа аж. Үүний зэрэгцээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц, Герман, Их Британи, Мексик зэрэг оронд нээлтээ хийснээс хойш нийт 16.1 сая ам.долларын ашиг олоод байна.

Холбоотой мэдээ