Аймгийн Засаг дарга намрын ургац хураалттай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-17 13:05:46

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил намрын ургац хураалтын байдалтай танилцаж, Хушаат суманд ажиллалаа.

Тэрээр тус сумын “Элит үр” ХХК-ийн төмсний ургац хураалт, төмсний шинэ сорт гарган авч буй лабораторитой танилцлаа. “Элит үр” ХХК нь Монгол Улсдаа  цор ганц байдаг төмсний үр үржүүлгийн аж ахуйн нэгж гэдгээрээ онцлогтой. Тус аж ахуйг түшиглэн Сэлэнгэ аймаг “Сэлэнгэ-5” шинэ сортын үрийг гарган авч төмс тариалагч иргэд, аж ахуйн нэгжүүддээ нийлүүлж, дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм.

Мөн талбайд хаягдаж орхигдсон болон бяцарч няцарсан хэрэгцээнд таараагүй төмсийг ашиглаж цардуулны үйлдвэр байгуулах том зорилтыг аймаг өмнөө тавин ажиллаж байгаа аж. Аймгийн дарга мөн Улсын тэргүүний тариаланч хамт олон “Өгөөж мандал уул” ХХК-ийн үтрэмийн талбай дахь шинэ ургацын будаа, хашаажуулалтыг үзэж сонирхлоо. Тариаланч, малчдын дунд үүсдэг маргаантай асуудлын нэг бол тариан талбайд мал орох явдал байдаг. Үүнийг “Өгөөж мандал уул” ХХК шийдэж эхэлсэн байв. Тухайлбал тус компанийн хамт олон өөрийн хөрөнгөөр тариан талбайг коридор үүсгэн хашаажуулснаар мал чөлөөтэй явах нөхцөлийг бүрдүүлж өгчээ. 

 

Холбоотой мэдээ