Сайншанд сумын иргэдийн нүүн шилжих бэлтгэл ажлыг хангаж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-09-19 13:14:33

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотод есдүгээр сарын 09-нөөс 21-нийг хүртэл болж байгаа"Говийн чоно-2019"  олон улсын гамшгаас хамгаалах сургалт, дадлага төлөвлөөгөөт сургалтын дагуу үргэлжилж байна.

Дадлага сургуулийн төгсгөлд Сайншанд сумын иргэд  09 дүгээр сарын 21-ний өглөөний 08:00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор нүүн шилжиж өөрийн харьяа багийн аюулгүйн талбайд цугларна.

Нүүн шилжих ажлын бэлтгэл хангах үйл явцын дагуу багийн Засаг даргын ажлын алба болон  ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид иргэдэд мэдээлэл өгөх ажлыг айл өрхийн гэрээр явж түгээж байна. Мөн хээрийн аюулгүйн талбайг бэлтгэх ажлыг зохион байгуулж дуусчээ.

Нэг болон зургадугаар багийн нүүн шилжих аюулгүйн талбайг зургадугаар багийн нутаг Жанчивын гудамж аймгийн БОАЖГ-ын мод үржүүлгийн талбайн хойно, II багийн нүүн шилжих аюулгүйн талбайг Дулдуйтын гудамж хуучин нисэх буудал, III багийн нүүн шилжих аюулгүйн талбайг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд, IV болон VII багийн нүүн шилжих аюулгүйн талбайг Депо байрны баруун талд тус тус байрлуулсан байна.

Харин баруун, зүүн, дунд Буянт ухаа, төмөр замын точик, бөөний бараа баазын ойр орчимд амьдардаг иргэд III багийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах аюулгүйн талбайд тус тус очиж бүртгүүлнэ.

Холбоотой мэдээ