Манай хөлбөмбөгчид 10 дугаар сард Японд очиж тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-19 13:33:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт багтсан Монголын үндэсний шигшээ баг 10 дугаар сарын 10-нд Японы Сайтама цэнгэлдэх хүрээлэнд /17:35 цагаас/ Японы багтай тоглоно.


Харин 10 дугаар сарын 15-нд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд /16:00 цагаас/ Киргизийн шигшээ багтай тоглох юм. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сард эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай хийж 1:0-ээр хожиж ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны анхны хожлоо авсан билээ.


ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо чансаагаар 68 байраар урд байгаа Тажикстаны шигшээ багтай хийж, 0:1-ээр ялагдал хүлээсэн юм.

Холбоотой мэдээ