С.Батцэцэг, Э.Бэхбаяр нар дэлхийн дэвжээнд нэг давлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны нийслэлд үргэлжилж байгаа “Нур Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ-нд өнөөдөр барилдсан Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр нар эхний учраануудаа давлаа.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д хүч үзэж буй Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр нар эхний тойргийн барилдаанд Тажикстан болон Узбекстаны бөхчүүдтэй таарч тэд хоёр үеийн турш илүүрхсэн барилдааныг үзүүлж өрсөлдөгчдөө яллаа.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
12 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
16 цаг