Дуучин Б.Мягмарсүрэн Францын дуурийн алдарт дуучин Т.Лириссатай хамтран тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-19 18:57:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУСТА, дуучин Б.Мягмарсүрэн энэ сарын 30-нд ДБЭТ-т Францын дуурийн алдарт дуучин Лирисса Токсанеллитэй хамтран  сонгодог дууны тоглолт хийх гэж байна. Энэ хоёр дуучин багш шавь бөгөөд өмнө нь Францын Парист хамтран тоглолт хийж байжээ.

Дуурийн меццо болон сопрано хоолойтой дуучид Итали, францын сонгодог дуу, суут хөгжмийн зохиолч Ж.Бизе, Ж.Верди, В.Беллини, Г.Доницетти, Г.Гуно нарын ари, хоршлуудыг дуулна. Б.Мягмарсүрэн, Т,Ларисса нар дараа нь БНХАУ, БНСУ, ОХУ-ын үзэгчдэд тоглолтоо үргэлжлүүлэх юм байна. Францын дуучин Лирисса Токсанелли нь сопрано хоолойтой, итали гаралтай францын иргэн, дуурийн дуучин, төгөлдөр хуурч юм. Түүний урлагийн боловсрол эртнээс эхэлсэн. 4 наснаасаа Луйз Мартинигийн удирдлагын дор төгөлдөр хуураар хичээллэжээ. Дараа нь (Клод Ноллиеэ, Комеди Франсез, Галабругийн курсүүдэд ) театрын сонгодог бүжиг сурсан хийгээд мөн дуулах эрдмийг ч сурсан. Тенор Морис Браш түүний хувийн багш байлаа.

Сорбоны их сургуулийн Хөгжим судлалын ангийг дүүргэснийхээ дараа тэрбээр Парисын Үндэсний Хөгжмийн Дээд Консеваторт суралцаж байхдаа Дуулаачийн болон Уянгын урлагийн тэмцээнүүдийн Тэргүүн байруудыг эзэлж байлаа. Тулузын ОУ-ын Уралдааны Шагнал, Жофрэ Руделийн сангийн тэргүүн байр эзэлж францын шилдэг ирээдүйтэй дуу хоолой титмийн эзэн болжээ. 

Консерваторт суралцаж байхдаа эхнийхээ дүрүүдэд сонгогджээ. Парисын дуурийн сургууль төгссөн нь түүнд Дуурь болон Хошин Дууриудын олон продюсертэй ажиллах боломж болсон юм. Түүний урын сангийн эхний бүтээлүүдэд: ла Леонардо дү Трувээр, Фиордилижи, Розини, Донна Анна, ла Маргерет дө Гунод, Алсест гэх мэт багтдаг. Тэрбээр алдарт Сэйжи Озава, Кент Нагано, Жири Микула, Теодор Гучбуэр, Мишел Корбоз, Мануэл Розентал, Клайр Жиболт, Марк Сүстрот гэх мэт нэрт удирдаачидтай хамтран ажиллаж, мөн найруулагч Лусияан Пинтилиеэ, Антуан Бурсэйеэ, Лилияана Кавани, Адриано Синивяа, Элизабета Бруса, Рэжис Сантон, Сэт Шейдман нартай хамтран ажиллаж байна. Түүний урын санд Парисын алдарт Мадалейны сүмд дуулсан Вердийн Реквием шиг нэлээд олон магтуу дуу бий. Одоо тэрбээр Франц болон гадаадад тогтмол Мастер классын хичээлийг заадаг уран бүтээлч юм байна.

Холбоотой мэдээ