Ургац хураалт 30 хувьтай байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-09-19 23:17:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг энэ онд нийт 1381.5 га-д тариалалт хийсэн бөгөөд есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 30 хувийг нь хураагаад байгаа тухай тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв. 


Үр тариа 278 га, төмс 96.4 га, хүнсний ногоо 59 га, малын ногоон тэжээл 720.2 га, эмийн ургамал 131 га, жимс, жимсгэнэ 97.2 га-д тус тус тариалсан байна. Тус аймгийн тариаланчид одоогоор нийт 394,1 га-аас 1604,7 тн ургац хураан авсан байна. Тодруулбал, үр тариа 9.5 га-аас 39.5 тн, төмс 39.7 га-аас 280 тн, хүнсний ногоо 36.1 га-аас 335 тн, ногоон тэжээл 288.5 га-аас 919.6 тн, жимс, жимсгэнэ 20.3 га-аас 30.6 тн-ыг тус тус хураажээ.


Холбоотой мэдээ