Регбигийн ДАШТ Японд болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТТОКИО. /NHK/.
Регбигийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээн баасан гарагт Япон улсад эхэлнэ. Энэхүү тэмцээнийг Ази тивд зохион
байгуулж буй анхны тохиолдол энэ юм.
Регбигийн ДАШТ
ирэх 11 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилж, үүний хүрээнд нийт 48 тэмцээнийг зохион байгуулах
ажээ. Эхний тэмцээнд Япон, ОХУ-ын шигшээ баг учраа таарсан бөгөөд орон нутгийн
цагаар баасан гарагийн оройн 19:45 минутад эхэлнэ.
Япон улс
чансаагаараа дэлхийд 10 дугаарт, ОХУ 20 дугаарт эрэмбэлэгддэг байна. Япон улсын
шигшээ баг энэ жил шувтаргын наймд үлдэхийг зорьж байгаа ажээ.