“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-20 14:28:51

ВАШИНГТОН. /USA Today/. Пүрэв гарагт АНУ-ын Калифорни муж улсын Менло Парк хот дахь “Facebook” компанийн төв байрнаас нэгэн эрэгтэй нас барсан байдалтай олдсон байна. Түүнийг амиа егүүтгэсэн хэмээн таамаглаж байна гэж цагдаагийн газрын төлөөлөгчид мэдээлжээ.


“Уг эрэгтэй барилгын дөрөвдүгээр давхраас үсэрсэн” гэж Менло Парк хотын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Нас барсан эрэгтэй “Facebook” компанид ажилладаг байсан болохыг тус компанийн хэвлэлийн төлөөлөгч баталсан байна.


“Бид ажилтнуудынхаа нэгийг нас барсан талаар сонсоод маш их харамссан. Одоогоор цагдаагийн ажилтнуудын мөрдөн шалгах ажиллагаанд тусалж, ажилтнууддаа дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна” гэж “Facebook” компанийн хэвлэлийн төлөөлөгч “USA Today” сонинд мэдээлжээ.


“Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар гадны нөлөөгүй хэмээн үзэж байна” гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ