Гарааны компани болон инновацын мэргэжилтнүүд сургалтад хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-21 15:39:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БСШУСЯ, Шинжлэх ухааны паркийн захиргаа хамтран гарааны компани, инновацийн боловсон хүчинг мэргэшүүлэх сургалтыг энэ сарын 19-21-нд зохион байгууллаа.

Тус сургалт нь гарааны бизнесийг дэмжих, инновацын соёлыг төлөвшүүлэх, гарааны бизнес эрхлэгчдийн мэдлэг, чадавхийг сайжруулах зорилготой.

 

Энэ удаагийн сургалтын сургагч, чиглүүлэгч багшаар гарааны компанийн багш нар болон БНХАУ-ын гарааны компани, инкубаторын удирдагч зочин багш Чэн Хун Цай, Чэн Жүн нар урилгаар оролцов. Сургалтад 30 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 50 орчим гарааны компани болон инновацын мэргэжилтэн, судлаач хамрагдлаа.

 

Сургалтад оролцогчид энтрепренершип, хөрөнгө оруулалт, бизнес модель, стартапын эко систем, компанийн бүтэц, соёлыг хэрхэн төлөвшүүлэх, гарааны бизнесийг дэмжих, инкубацийг хөгжүүлэх зэрэг сэдвээр санал бодлоо чөлөөтэй солилцсон юм. 


Холбоотой мэдээ