Турк сэргээгдэх эрчим хүч ашиглалтаар бүс нутагтаа тэргүүлэгч нь

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-25 15:52:13
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Турк сэргээгдэх эрчим хүч ашиглалтаар бүс нутагтаа тэргүүлэгч нь гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.


“Одоогоор бид цахилгаан эрчим хүчнийхээ 30 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үүсгэж байгаа. 2023 он гэхэд энэ үзүүлэлтийг 39 хувь хүртэл нэмэгдүүлнэ” гэж НҮБ-ын төв байранд болж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр Р.Эрдоган мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв.


Үүний зэрэгцээ Турк 4 тэрбум гаруй мод тариад байгаа бөгөөд 11 дүгээр сарын 11-н гэхэд 11 сая ургамал тарихаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ