Хоошёорюү С.Бямбасүрэн Монголын 35 дахь сэкитори болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-26 10:30:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн дүү Хоошёорюү С.Бямбасүрэн 2019 оны 11 дүгээр сарын тэмцээнд Жюүрёо зиндаанд дэвшин барилдана.


Сумо бөхийн холбооноос лхагва гарагт /09.25/ Кюүшюү башёгийн банцүкэг хэлэлцэн, Хоошёорюү, Садогатакэ дэвжээний Кототэбакари хоёрыг Жюүрёо зиндаанд дэвших болсныг зарлалаа. Кототэбакари сэкитори /цолтой бөх/ болсноор нэрээ Котошёохо болгон өөрчилжээ.


Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын банцүкэ гараагүй ч шинэ цолтнуудыг урьдчилан зарладаг нь гоёлын маваши өмсгөл зэрэг бэлтгэл ажлууд хийдэгтэй нь холбоотой аж. Хоошёорюү мэргэжлийн сумо бөхөд хамт орсон Их аварга Тайхогийн ач хүү Наяагаас түрүүлэн, цолонд хүрч байна. 

Холбоотой мэдээ