Д.Трамп, В.Зеленский нарын харилцан ярианд хууль зөрчсөн асуудал байгаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-26 11:42:49

ВАШИНГТОН. /TASS/. “Хууль зүйн яам Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын утсаар хийсэн харилцан ярианы агуулгыг судалсан бөгөөд үүнд хууль зөрчсөн асуудал байгаагүй. Түүнчлэн цаашид энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл алга” хэмээн АНУ-ын Хууль зүйн яамны хэвлэлийн албаны дарга Керри Кьюпекийн мэдэгдэлд дурджээ.


“Хууль зүйн яамны эрүүгийн хэрэг хариуцсан газар хоёр тэргүүний харилцан ярианы бичлэгийг судалж, баримт болон зохих хууль тогтоомжийг үндэслэн сонгуулийн кампанит ажлын хэм хэмжээг зөрчөөгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн” хэмээн баримт бичигт дурджээ.


Д.Трамп В.Зеленскийтэй ярилцах үеэрээ хууль зөрчсөн байж болзошгүй гэх мэдээллийг АНУ-ын Хууль зүйн яам 8 дугаар сард авжээ. АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялж, улиран сонгогдохын тулд Д.Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд шахалт үзүүлэх оролдлого хийсэн гэх мэдээлэл Вашингтонд томоохон дуулиан дэгдээсэн юм. 

Холбоотой мэдээ