Дэлхийн аялал жуулчлалын өдөр өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-27 09:06:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна.

1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон НҮБ-ын харьяа “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага” (ДАЖБ)-ын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ.

1980 оноос ДАЖБ-ын гишүүн 154 орон энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн юм. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг энэ жил “Ажлын байр-ажил эрхлэлт” сэдвээр тэмдэглэж байна.


Манай улс ДАЖБ-д 1990 онд гишүүнээр элсэж, 2007 оноос уг  өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж ирсэн юм. Энэ өдрийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бизнес эрхлэгчидтэй өглөөний цайн уулзалтаар эхэлж салбарын хөгжил, гарц шийдлийн талаар ярилцлаа. 

Энэ өдөр Аялал жуулчлалын салбарын 65 жилийн ойн төгөл байгуулах, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт түр буудаллах цэгийн шав тавих ёслол болно. Мөн их, дээд сургуулиудын аялал жуулчлалын салбарын оюутнуудын үзэсгэлэн, “Аялал жуулчлалын салбарт ямар мэргэжилтэн хэрэгтэй вэ?” сэдэвт салбарын оюутнуудад танилцуулга бүхий арга зүйн сургалт Хүүхдийн урлан бүтээх төвд болно. 




Холбоотой мэдээ