Баруунтурууны цэцэрлэгт их засвар хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-09-27 17:28:22

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын 90 хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг "Мянган өндөр цахир" компани гүйцэтгэж, энэ сарын 26-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ.

Тус барилгыг улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлажээ. Ингэснээр тус сумын цэцэрлэг дотроо боловсон жорлон, угаалтуур, халаагч, душ, ариун цэврийн байгууламжтай болсон байна.

Баруунтуруун сумын цэцэрлэг нь анх 1985 онд 90 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар баригдаж байжээ. Одоогоор тус цэцэрлэгийн таван бүлэгт 170 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Холбоотой мэдээ