Сэтгүүлчдийн баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 15:55:51

Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн төв номын сангийн 70 жилийн ой угтсан ажлын хүрээнд Соёлын ажилтнуудын дунд гар бөмбөгийн тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд эрэгтэй 4 эмэгтэй 4 баг оролцлоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Дорнод аймгийн сэтгүүлчдийн баг тэргүүлж, номын сангийн баг удаалсан бол эмэгтэйчүүдийн төрөлд аймгийн Хөгжимт драмын театрын баг тамирчид тэргүүлж мөн номын сангийн баг удааллаа.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ