Шинэ ургацын дээжээ хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-02 17:49:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбар шинэ ургацын дээжээ хүлээн авлаа.

Тус сангийн лабораториор шалгагдаж тэнцсэн энэ жилийн анхны ургац Б.Пүрэвсүрэн захиралтай Хушаат сумын “Хайрхан оргил уул” ХХК-ийн ургац байв.
Сэлэнгэ аймгийн тариаланчид атрын 60 жилийн ойн жилдээ нийтдээ 194.4 мян.га талбайд үр тариа тариалснаас 141.6 мян.га-д улаанбуудай, 1227 га-д арвай, 2962 га-д овьёос, 2457 га-д гурвалжин будаа, 11494 га-д тэжээлийн ургамал, 34325 га-д тосны ургамал, 2550 га-д төмс, 2533 га-д хүнсний ногоо тариалжээ.

Сэлэнгийн тариаланчдын хувьд, ургац хураалтын ажил ид өрнөж байна. Аймгийн хэмжээнд механик уринш 59.1 мян.га, химийн уринш 58.1 мян.га нийт 115 мян.га-д уринш боловсруулсан байна. Намрын ургац хураалтад 158 үр тарианы комбайн, 43 ангилангийн жатка, 16 төмсний комбайн, 39 төмс ухагч, 7 төмсний сортлогч, 93 будаа цэвэрлэгч, 22 үр сортлогч, 75 будаа ачигч, 22 механикжсан үтрэмийн техникүүд ажиллаж байна.


Холбоотой мэдээ