Хяналт шалгалтын баг ажиллуулах захирамж гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 09:48:55

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Болдбаатар аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчилтэй үр дүнтэйгээр тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн  18 байгууллагын төлөөллийг 3 багт хуваан гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх ажлыг явуулах захирамж гаргав.

Тус аймгийн хэмжээнд нийт гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа боловч малын хулгай, зам тээврийн осол нэмэгдсэн байна. Эдгээр нэмэгдсэн хэргүүдэд анхааран гарч буй нөхцөл шалтгааныг судлан урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах гэнэ. Гишүүд криминологи шинжилгээний баг, нийгмийн гэгээрлийн ажлын баг, хяналт шалгалтын баг гэсэн 3 багт хуваагдан өөрийн мэргэжлийн онцлог, ур чадварыг гарган олон нийтийн дунд сургалт сурталчилгаа, хяналт шалгалт, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг илрүүлэх чиглэлээр ажиллах ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ