Н.Жанцанноров "Нутаг минь-Хүлэг минь" тоглолтоороо төрөлх нутагтаа дуун мялаалга өргөв

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2019-10-08 15:47:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэний мялаалга өргөж “Нутаг минь-Хүлэг минь” хүндэтгэлийн тоглолтоо төрөлх нутаг Өвөрхангай аймагт зохион байгууллаа.

Тоглолтод Монгол Улсын Морин хуурын чуулга, Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Ганзориг, Э.Анхбаяр, Ө.Уянга, Р.Доржхорлоо болон залуу дуучид хүрэлцэн ирж,  хөгжмийн нэрт зохиолчийн  сор бүтээлүүдийн дээжээс үзэгч олонд өргөн барилаа.

Энэ үеэр нэрт хөгжмийн зохиолчид аймгийн удирдлагууд, нутгийн зон олноос талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн юм.