Хэрээс хэтэрвэл эдийн засгийг нь уналтад оруулахаа хатуу сануулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-08 08:03:35

МОСКВА. /TASS/. Туркийн эрх баригчид хэрээс хэтэрсэн үйлдэл гаргавал эдийн засгийг нь уналтад оруулахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хатуу сануулжээ. Энэ тухай тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Турк Европ хийгээд бусад улсын хамтаар “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд АНУ-ын үзүүлэх үүрэг нөлөөнд анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн тэрбээр мөн мэдэгдэж, энэ салбарт АНУ илүү ихийг хийсэн болохыг цохон тэмдэглэжээ. Түүнчлэн “бүс нутаг дахь бусад хүчин нутаг дэвсгэрээ хамгаалах цаг ирлээ” хэмээн Д.Трамп тэмдэглэсэн байна.


Сири дэх нөхцөл байдлын талаар Д.Трамп өмнө нь тайлбар өгөхдөө “АНУ энэ дуусашгүй дайнаас гарч, Америкийн цэргүүд гэртээ харих цаг нь болжээ” хэмээн “Твиттер” хуудастаа тэмдэглэсэн байна.


Сирийн хойд нутагт явуулахаар төлөвлөж байгаа Туркийн цэргийн ажиллагаанд Пентагон оролцохгүй гэж Цагаан ордны хэвлэлийн алба АНУ, Туркийн Ерөнхийлөгч нарыг утсаар ярьсны дараа мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ