Нийт 27.2 мянган тонн мах экспортлоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-09 08:43:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн байгууллагын мэдээгээр энэ оны 9 сарын экспортын гүйцэтгэлээр 13.5 мянган тонн адууны мах, 1045 тонн хонь, ямааны мах, 855 тонн дайвар бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн 11.8 мянган тонн, нийт 27.2 мянган тонн мах экспортолсон байна.

Мөн дулааны аргаар боловсруулсан махны экспорт 11.8 мянган тонн хүрсэн, цаашид нэмэгдэх хандлагатай байгааг ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны эзлэх хувийг авч үзвэл:

  • 2018 онд 34 хувь буюу 10 мянган тонн,
  • 2019 онд 51 хувь буюу 5957.6 тонн үхрийн мах, 5800.0 тонн хонь, ямааны мах байна.

Дулааны аргаар боловсруулсан махны экспорт нэмэгдэж, экспортод чиглэсэн махны нөөц бэлтгэхтэй холбоотой төв, суурин газарт нийлүүлэлтийн хомсдол, үнийн хэлбэлзэл үүсэхээр байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл, шаардлагын тухай протоколыг мөрдүүлнэ.

Ингэхийн тулд МХЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар экспортын эрхтэй үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, биелэлтийг ханган ажиллаж байна.

Мах, махан бүтээгдэхүүний экспортыг 2018 онд экспортолсон тоо хэмжээнээс бууруулахгүй байх бодлогын баримталж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна.

Холбоотой мэдээ